6.9. SRFF ба TFF бүхий Mealy хэлбэрийн систем

SR ба T флип флоп ашигласан Mealy хэлбэрийн систем өгөгдсөн байг. Гаралтыг тогтоох хэлхээ нь флип флопын гаралтуудаас гадна оролтоос хамаарч байгаа тул Mealy хэлбэрийн систем гэнэ. Энэ систем 2 флип флоп ашиглаж байгаа тул нийт 4 ялгаатай төлөвтэй байна. Эдгээр төлвүүдийн хоорондох шилжилт болон гаралтыг тогтоох төлвийн хүснэгт ба төлвийн диаграмыг байгуулъя.

1-р алхам – дараах төлвийг тогтоох хэлхээний гаралт өмнөх төлөв ба оролтоос хэрхэн хамаарч байгааг харуулсан Булийн илэрхийллийг тогтоох

2-р алхам – гаралтын логик хэлхээний гаралтын Булийн илэрхийллийг тогтоох

3-р алхам – дараах төлвийг тогтоох Булийн илэрхийллийг олох
1-р санах ойд SR флип флоп ашиглаж байгаа тул:

2-р санах ойд Т флип флоп ашиглаж байгаа тул:

Ингээд дараах төлвийн Булийн илэрхийллийг олсноор төлвийн хүснэгтийг байгуулбал:

Эцэст нь төлвийн диаграмыг зурвал:

Ингээд оролтонд х=001100100 үед төлвийн шилжилт ба гаралтыг тогтооё.

Жич: ижил өнгийн шилжилт нь зэрэг хийгдэж байгаа болно.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.