5.3. Асинхрон Preset ба Clear оролтууд

Асинхрон оролт нь клокоор удирдагдахгүй бөгөөд тус команд идэвхжихэд шууд биелэнэ.
Асинхрон Preset оролтыг идэвхжүүлбэл гаралт 1 төлөвт шилжих ба Clear оролтыг идэвхжүүлбэл гаралт 0 төлөвт шилжинэ.
Асинхрон Preset нь синхрон Set оролттой төсөөтэй боловч команд биелэх агшинаараа ялгаатай. Preset нь уг оролт идэвхжихэд шууд биелдэг бол Set нь клокын шилжилт болох агшинд л биелэнэ. Асинхрон Clear ба синхрон Reset командууд нь төсөөтэй боловч команд биелэх агшинаараа мөн ялгаатай. Clear оролт идэвхжихэд гаралт шууд 0 болох бол Reset оролт идэвхтэй боловч клокын шилжилт болох агшинд л биелэнэ. Preset ба Clear оролтыг зэрэг идэвхжүүлэх нь Set ба Reset-ийг зэрэг идэвхжүүлэхтэй адилхан хориотой.
Асинхрон Preset ба Clear оролтууд нь клокоос хамаарахгүй. Өөрөөр хэлбэл тухайн оролтыг идэвхжүүлэхэд гаралт шууд өөрчлөгдөнө.
Иймд флип флоп нь клокоос хамаарч идэвхждэг синхрон оролтууд болох Set ба Reset, клокоос огт хамаардаггүй асинхрон оролтууд болох Preset ба Clear гэсэн оролтуудтай байна.
Асинхрон Clear оролт нь клокоос үл хамааран шууд биелдэг тул энэ оролтиыг ашиглан reset буюу дахин шинээр эхлүүлэх гэсэн командыг өгөхөд хэрэглэдэг.
Жишээ нь зурагт асинхрон Preset’ ба Clear’ оролттой SR флип флопын төлвийн хүснэгтийг үзүүлэв.

Жишээ 1 Асинхрон Clear’ оролттой арын фронтоор төлвөө өөрчилдөг SR флип флопын хугацааны диаграмыг үзүүлэв.

Жишээ 2. Асинхрон Clear’ оролт гаралтанд хэрхэн нөлөөлөхийг үзүүлэхээр эхлээд асинхрон Clear’ оролтгүй тохиолдолд гаралтыг, дараа асинхрон Clear’ оролтоой тохиолдолд гаралтыг тус тус үзүүлэв.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.