3.6. Олон гаралттай функц

Өмнөх бүх жишээ нь нэг гаралттай олон оролттой функцийг Карногийн тор ашиглан хялбарчлах тухай байсан. Тэгвэл олон гаралттай тохиолдолд хэрхэн хялбарчлах тухай авч үзье.
Жишээ нь a, b, c гэсэн 3 оролттой f, g гэсэн 2 гаралттай функцийг авч үзье. Ингээд гаралт тус бүрийн хувьд оролтын боломжит утгуудыг Карногийн тор дээр буулгая. 
Торон дээрээс f ба g фунцкуудын хувьд ab гэсэн бүлэг давхцаж байгаа харж болох ба үүнийг зурагт улаанаар, давхцахгүй байгаа бүлгийг ногооноор тэмдэглэв. f ба g функцийн хувьд давхцсан бүлэг олдож байгаа нь энд ашиглагдах 1 ширхэг AND гейтийг хэмнэх боломжийг олгож байна. Үүнийг ойлгохын тулд давхцсан бүлэг бүхий f ба g функцуудын логик хэлхээг зурахад харагдана.
Иймээс олон гаралттай фунцуудын хувьд давхцсан бүлгийг олох нь илүү чухал байна. Доорх жишээнд g функцийн улаанаар тэмдэглэгдсэн 1-ийг хажуу талын нэгтэй бүлэглэж болох ч энэ нь f функцийн 1-тэй давхцаж байгаа тул бүлэглэхгүй байх нь 1 гейтээр багасгагдсан логик хэлхээг байгуулах боломжийг олгоно.
Иймд бүлэглэх дүрмээс илүү олон гаралттай функцуудын хувьд давхцсан 1-үүдийг олох нь илүү чухал болохыг доорх жишээнээс харж болно. Доорх жишээнд улаанаар тэмдэглэгдсэн 1-үүдийг хажуу 1-тэй бүлэглэж болох ч 2 функцэд зэрэг давхцаж байгаа тул бүлэглэхгүй орхих нь илүү ашигтай байна.
Үүнийг 4 оролттой функцийн хувьд ч мөн хэрэглэж болно. Доорх жишээнд улаанаар тэмдэглэгдсэн бүлэг нь бүлэглэх дүрмийг хэдийгээр зөрчиж байгаа ч ингэж бүлэглэснээр 1 гейтийг хэмнэж байгаа тулд илүү ашигтай гэж үзнэ.
Доорх жишээнд хэдийгээр бүлгийн дүрмийг зөрчиж байгаа ч 2 гейтийг хэмнэсэн бүлэглэх аргыг үзүүлэв.
Гэхдээ 2 функцийн хувьд давхцсан 1-үүдийг олох нь зарим тохиолдолд тийм ч оновчтой бус байдгийг дараах жишээнээс харж болно. Эхний удаад бүлэглэхдээ дээр дурдсан дүрмийн дагуу бүлэглэсэн болно.

Гэвч дараах байдлаар бүлэглэхэд гейтийн тоо нэмэгдээгүй төдийгүй оролтын тоо багасаж байгаагаараа дээрх бүлгээс давуу болсон гэж үзнэ.
Одоо 4 оролттой, 3 гаралттай фунцкийг авч үзье. Энэ тохиолдолд ч гэсэн гаралт тус бүрийн хувьд байгуулсан Карногийн торон дээрээс давхацсан 1-үүдийг олж бүлэглэх нь бүлэглэх дүрмийг ашигласнаас илүү оновчтой болсныг харж болно.
Доорх жишээнд мөн 3 гаралттай функцийн хувьд хэрхэн оновчтой бүлэглэсэн байдлыг харууллаа.
don't care гаралтыг ч гэсэн тооцож давхцсан 1-үүдийг бүлэглэж болохыг доорх жишээнд мөн харуулав.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.