4.8. CMOS ба TTL-ээр бусад төхөөрөмжийг удирдах

Тоон хэлхээнд логик гейтээс өөр төхөөрөмжийг удирдах шаардлага гардаг. Жишээ нь логик гейтээр гэрэл цацруулагч диод буюу LED-ийг хэрхэн удирдахыг авч үзье.
Доорх зурагт 5в-ийн хүчдлээр ажиллаж буй CMOS-оор хэрхэн LED-ийг удирдаж болох интерфейсийг харуулав. Энэ тохиолдолд LED-ээр гүйх гүйдлийг хязгаарлах резистор ашиглах шаардлагагүй. Эхний зурагт гаралт high үед тулгуур гүйдэл LED-ээр гүйж LED-ийг асаах хэлхээг харуулсан бол доорх зурагт нь гаралт low үед живэгч гүйдэл LED-ээр гүйж LED-ийг асаах хэлхээг харууллаа.

Харин CMOS гейтүүд маань +10-15в-ийн их хүчдэлд ажиллаж байвал LED-ээр гүйх гүйдлийг хязгаарлах зорилгоор 1к-ын резисторыг LED-тэй цуваа холбож өгнө.

Харин 4049 ба 4050 буферуудыг ашиглаж байгаа үед тэжээлийн хүчдэл 5-15в-ийн хооронд алинд ч байсан LED-ээр гүйх гүйдлийг хязгаарлах зорилгоор 1к-ын резисторыг LED-тэй цуваа холбоно.

TTL гейтийн хувьд тулгуур ба живэгч гүйдлийн хэмжээ өөр өөр байдгаас шалтгаалж тулгуур гүйдлийн үед гүйдлийг хязгаарлах 220 ом, живэгч гүйдлийн үед гүйдлийг хязгаарлах 680 ом-ын резисторыг LED-тэй цуваа холбосон интерфейсийг ашиглана.

Харин дараах интерфейс нь логик гейтийн гаралтын хүчдлийн төвшин high эсвэл low болохыг тогтооход хэрэглэгдэнэ.

Эдгээрээс гадна логик гейтээр транзисторыг удирдаж байх үед транзистор нээлттэй эсвэл хаалттай байхыг тогтооход LED-ийг ашиглаж болно.

Зарим төхөөрөмжүүдийг логик гейтээр шууд удирдахад тохиромжгүй байдаг. Жишээлбэл buzzer, тогтмол гүйдлийн мотор, соронзон ороомог зэрэг төхөөрөмжүүдийг логик гейтээр шууд удирдахад тохиромжгүй. Тиймээс энэ тохиолдолд транзисторыг ихэвчлэн эдгээр төхөөрөмж ба логик гейтийн хоорондох интерфейс болгон ашиглана.
Жишээ нь логик гейтээр хэрхэн buzzer-ийг удирдаж болох интерфейсийг харуулав. Энэ интерфейс хэрэглэгдэж буй транзистор нь түлхүүрийн горимонд ажиллана.

Үүнээс гадна релей ашиглаж логик элементийг өндөр хүчдэл болон өндөр гүйдлээс тусгаарладаг.
Жишээ нь релей ашиглаж тогтмол гүйдлийн моторыг хэрхэн удирдах интерфейсийг харуулав.

Соленойд ч гэсэн мотортой адилхан тул релейг ашиглан интерфейсийг хийнэ.

Үүнээс гадна тоон электроникт өгөгдөл оруулах хамгийн хялбар арга бол switch буюу түлхүүр ашиглах явдал юм.
Өөрөөр хэлбэл switch буюу түлхүүрээр хэрхэн логик гейтийг удирдаж болохыг энд авч үзнэ. Эхлээд TTL-ийг хэрхэн удирдахыг авч үзье. Энд хүчдлийн бага ба их төвшингээр идэвхждэг түлхүүрийг харуулсан болно.

CMOS гейтийг түлхүүрээр удирдах интерфейсийг мөн доорх зурагт харуулав.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.