4.7. CMOS ба TTL интерфейс

Интерфейс гэдэг нь электроникийн хоёр төхөөрөмжийг хооронд нь холбох арга юм. 2 гейтийг хооронд нь холбосон бол эхний гейтийг жолоодогч, нөгөө гейтийг нь ачаалал гэж нэрлэнэ. Хэрэв жолоодогч ба ачаалал 2-ул нэг ижил бүлийн гейтүүд байвал энэ 2-ыг холбох асуудал ямар нэгэн бэрхшээлгүй шууд холбож болно. Харин жолоодогч ба ачаалал нь CMOS ба TTL элемент байвал хэрхэн холбох талаар үзье.
CMOS ба TTL нь ялгаатай хүчдлийг ашигладаг. Мөн тулгуур ба живэгч гүйдлийн хэмжээ ч ялгаатай. Тийм учраас энэ 2 элементийг хооронд холбох интерфейс нь тийм ч хялбар биш.
Хамгийн эхлээд CMOS ба TTL-үүд нь адилхан +5в-ийн хүчдлээр ажилладаг тохиолдлыг авч үзье.
Стандарт ТТL-ээр CMOS-ийг удирдахдаа 1к-ын pull-up резисторыг ашиглаж холбоно.

Харин бага чадлын TTL-ээр CMOS-ийг удирдах бол 2,2к-ын pull-up резисторыг ашиглаж холбоно.

Адилхан тэжээлийн хүчдэлтэй CMOS-оор бага чадлын TTL-ийг удирдах нь илүү хялбархан бөгөөд энэ 2-ыг хооронд нь шууд холбож хэрэглэж болно. Гэхдээ энэ тохиолдолд CMOS нь зөвхөн нэг бага чадлын TTL гейтийг удирдана. Харин 74НС00 серийн CMOS-оор 10 хүртлэх TTL гейтийг удирдана.

CMOS-оор бусад TTL-ийг удирдах бол 4049 CMOS гэсэн тусгай зориулалтын буферийг ашиглана. Гэхдээ 4049 буферээр 2 хүртлэх TTL-ийг л удирдана. 4049-ийн оронд инвертлэдэггүй 4050 буферийг ашиглаж болно.

Үүнээс гадна TTL-ээр CMOS-ийг удирдахдаа 74HCT00 серийн CMOS элементийг ашиглаж холбож болно. Жишээ нь 74HCT34 инвертлэдэггүй буферыг ашиглаж холбосон тохиолдлыг зурагт үзүүллээ.

Хэрэв TTL ба CMOS-ууд нь ялгаатай хүчдлийг ашиглаж байвал интерфейс нь ямар байхыг авч үзье.
Ялгаатай хүчдэлд ажилладаг TTL-ээр CMOS-ийг удирдахдаа 3904 npn транзисторыг ашиглаж интерфейсийг хийнэ.

Мөн нээлттэй коллектор гаралттай буфер ба 10к-ын pull-up резисторыг ашиглаж интерфейсийг хийж болно. 7406 ба 7416 нь 2-ул инвертлэдэг нээлттэй коллектор гаралттай буферууд болно. 7407 ба 7417 нь 2-ул инвертлэдэггүй нээлттэй коллектор гаралттай буферууд болно.

Харин ялгаатай хүчдлээр ажилладаг CMOS-оор TTL-ийг удирдахдаа 4049 CMOS буферийг ашиглаж интерфейсийг хийнэ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.