3.1. K-map бюу Карногийн тор

Карногийн тор буюу K-map-ийг ашиглан 2-оос 6 хүртэл хувьсагчтай функцийг хялбарчилна.
2 хувьсагчтай функцийг Карногийн тор дээр буулгах

 З хувьсагчтай функцийг Карногийн тор дээр буулгахдаа 4х2 хэмжээстэй торыг ашиглаж буулгана.

З хувьсагчтай функцийг хосоор нь бүлэглэхдээ зэргэлдээ байгаа хосыг болон захын 2 хосыг бүлэглэнэ.

3 хувьсагчтай функцийг Карногийн торон дээр буулгахдаа 00, 01, 11, 10 гэсэн дарааллаар торыг дугаарлана. Хэрэв 00, 01, 10, 11 гэсэн дарааллаар торыг дугаарлавал хосоор бүлэглэх дүрмийг зөрчинө.
3 хувьсагчтай функцийг 2х4 хэмжээстэй босоо торон дээр буулгаж болно. Босоо торон дээр буулгасан тохиолдолд хосоор бүлэглэх дүрмийг ашиглан зэргэлдээ ба захын хосуудыг бүлэглэнэ.
4 хувьсагчтай функцийг Карногийн тор дээр буулгахдаа 4х4 хэмжээстэй торыг ашиглах ба бүлэглэх дүрмийг зөрчихгүйн тулд 00, 01, 11, 10 дарааллаар торыг дугаарлана.
4 хувьсагчтай Карно тор дээр зэргэлдээ ба захын хосыг бүлэглэж болно.
Үүнээс гадна босоо, хэвтээ, зэргэлдээ, захын 4-үүдийг бүлэглэж болно.
Зэргэлдээ ба захын 8-ыг мөн бүлэглэж болно.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.