6.11. Төлөвт утга олгох

Moore хэлбэрийн систем төлвийн хүснэгт болон төлвийн диаграм хэлбэрээр өгөгдсөн байг.

Энд нийтдээ 4 төлөв байгаа тул төлвийг 2 битээр дүрсэлнэ. Гэхдээ жишээ нь А төлвийг 2 битээр 00, эсвэл 01, эсвэл 10 г.м-ээр хэрхэн тэмдэглэж болхыг яг тогтоосон аргачлал байхгүй. Жишээ болгон төлвийг тэмдэглэх 3 боломжит хувилбарыг үзүүлэв.

Эдгээрээс өөр ч хувилбарууд байж болно. Чухам яаж төлөвт утга оноохыг тогтоож заасан дүрэм байхгүй. Иймээс тухайн хүн өөрөө л төлөвт ямар утга оноохыг шийднэ.
Жишээ болгож а болон b хувилбараар төлөвт утга оноосон тохиолдолд хоорондоо ямар ялгаатай болохыг үзье.
а хувилбараар утга оноосон тохиолдолд төлвийн дараалал A, B, C, D гэж дараална. Ингээд төлвийн хүснэгтийг үнэмшлийн хүснэгт хэлбэр оруулна.

Эндээс үнэндээ q ба q* баганууд хэрэггүй тул хасна. Ингээд төлвийн хүснэгтийг үнэмшлийн хүснэгт хэлбэрт оруулахад:

3 хувьсагчтай Карногийн тор ашиглан q1* ба q2*-ийн утгыг олбол:

Гаралтын хүснэгт нь зөвхөн төлвөөс хамаарах тул дараах хэлбэртэй байна.

Ингээд хамгийн хялбараар нь санах ойгоор DFF-ийг сонгож авбал (q*=D байдаг тул үүнийг хялбар гээд байгаа юм):

Ингээд логик хэлхээг зурвал:

Харин 2 хувилбараар төлвийн утгыг тогтоовол A, D, C, B гэж дараална. Иймээс төлвийн хүснэгтийг үнэмшлийн хүснэгт хэлбэрт оруулбал:

Энд q ба q* баганууд хэрэггүй тул хасна.

Ингээд 3 хувьсагчтай Карногийн тор ашиглан дараах төлвийн булийн илэрхийллийг олбол:

Гаралтын хүснэгтийг зохиож гаралтыг олбол:

Хэрэв санах ойд DFF-ийг сонговол:

Эндээс харвал а хувилбараар төлөвт утга оноосон DFF-ийг сонгосон тохиолдолд b хувилбараар төлөвт утга оноосноос илүү оновчтой болсон байна.
Иймд төлөвт утга оноох нь заримдаа хэлхээг илүү төвөгтэй болгодог бол заримдаа хэлхээг илүү хялбар оновчтой болгодог. Яг ингэж утга оноовол хэлхээ илүү хялбар, оновчтой болно гэдгийг урьдчилан хэлэх боломжгүй юм. Иймээс л төлөвт утга оноохыг хэрхэн зөв шийдсэнээс хэлхээний хялбарчлагдсан оновчтой болох эсэх хамаардаг тул энэ бүх нь тухайн хүний л ур чадвараас шууд хамаарна.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.