5.1. Клоктой хэлхээ буюу Clocked Circuits

Ихэнх тоон төхөөрөмжүүд нь синхрон санамжтай систем дээр суурилсан байдаг. Ийм системийн үйлдэл нь клок гэж нэрлэгддэг тусгай сигналаар удирдагдаж явагдана.

Клок сигнал нь 1 бүтэн үеийн туршид 4 ялгаатай төлөвт оршино. Үүнд:
  •         хүчдлийн бага төвшин буюу логик 0 төвшин
  •         логик 0-оос 1 болж шилжих шилжилт буюу сигналын өмнөх фронт
  •         хүчдлийн их төвшин буюу логик 1 төвшин
  •         логик 1-ээс 0 болж шилжих шилжилт буюу сигналын арын фронт орно.
Флип флоп нь клок сигналын арын эсвэл өмнөх фронтоор төлвөө өөрчилдөг.
Иймд синхрон санамжтай хэлхээнд санах ойн үндсэн элементээр флип флопыг ашиглана.
Санах ойн элемент
Санах ойн элемент нь дараах үндсэн 3 үүргийг гүйцэтгэнэ.
  •        Set буюу 1-ийг бичих /бичих/
  •        Reset буюу 0-ийг бичих /устгах/
  •        Төлөв хадгалах /хадгалах/
Тайлбар: Санах ойн элемент нь шууд ба уруу гэсэн 2 гаралттай байна. 1-ийг бичих гэдэг үйлдэлд санах ойн гаралтыг 1 болгохыг ойлгоно. Үүнтэй адилаар 0-ийг бичих гэсэн үйлдэл нь санах ойн элементийн гаралтыг 0 болгохыг, төлөв хадгалах гэдэг үйлдлийг оролтоос хамаарч санах ойн гаралт өөрчлөгдөхгүй хэвээр байхыг тус тус ойлгоно.
Үүнээс гадна санах ойн элемент нь инверс гэж нэрлэгддэг тусгай үйлдлийг гүйцэтгэж болно. Энэ үйлдэл нь санах ойн төлөв эсрэгээр солигдохыг ойлгоно. Өөрөөр өмнө нь 0 байсан бол 1 болж, 1 байсан бол 0 болж өөрчлөгдөхийг инверс үйлдэл гэж ойлгоно.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.