6.2. Төлвийн хүснэгт ба төлвийн диаграм (Moore)

Санамжтай логик хэлхээ нь оролт ба өмнөх төлвөөс хамаарч дараах төлөв ямар байхыг харуулдаг төлвийн хүснэгт эсвэл төлөв хоорондох шилжилтийг харуулдаг төлвийн диаграм 2-ын аль нэгээр өгөгдсөн байдаг.
Moore хэлбэрийн системийн төлвийн хүснэгт ба төлвийн диаграмыг авч үзье.
Moore хэлбэрийн систем гаралт нь санах ойн гаралт буюу өмнөх төлөв ямар байхаас л хамаардаг. Тиймээс Moore хэлбэрийн системийн төлвийн хүснэгт нь дараах хэлбэртэй байна.

Өмнөх төлөв
Дараах төлөв
Гаралт
оролт = 0
оролт = 1
A
A
B
0
B
A
C
0
C
A
D
0
D
A
D
1
Энд энэ систем нь A, B, C, D гэсэн 4 төлөвтэй байх бөгөөд A төлөв байх үед нь оролт 0 байвал А төлөвтөө, оролт 1 бол В төлөв рүү шилжинэ. А төлөвт байх үед гаралт нь 0 байна.
Харин В төлөвт байх үед оролт 0 бол А төлөв рүү, оролт 1 бол С төлөв рүү шилжих ба В төлөвт байх үед гаралт нь 0 байна.
С төлөвт байх үед нь оролт 0 бол А төлөв рүү, оролт 1 бол D төлөв рүү шилжих ба С төлөвт байх үед гаралт 0 байна.
D төлөвт байх үед нь оролт 0 бол А төлөв рүү, оролт 1 бол D төлөвтөө хэвээр байх бөгөөд D төлөвт байх үед гаралт нь 1 байна.
Тэгвэл энэ хэлхээг төлвийн диаграм дээр дүрсэлье.
Нийтдээ A, B, C, D гэсэн 4 төлөвт байх бөгөөд D-гээс бусад төлөвт байх үед нь гаралт 0, D төлөвт гаралт 1 байна. Үүнийг диаграм дээр буулгавал:


Хэрэв А төлөвт байх үед оролт 0 бол А төлөвтөө байна. Харин оролт нэг бол В төлөв рүү шилжинэ. Үүнийг диаграм дээр дүрсэлбэл:

В төлөвт байх үед оролт 0 бол А төлөв рүү, оролт 1 бол С төлөв рүү шилжих ба үүнийг диаграм дээр буулгавал:

С төлөвт байх үед оролт 0 бол A төлөв рүү, оролт 1 бол D төлөв рүү шилжих ба үүнийг диаграм дээр буулгавал:
D төлөвт байх үед оролт 0 бол А төлөв рүү шилжих ба оролт 1 бол D төлөвтөө хэвээр байна. Үүнийг диаграм дээр буулгавал:

Жишээ нь энэ хэлхээний оролтонд x=011011101111100 гэсэн цувааг оруулбал өмнөх төлөв буюу санах ойн гаралт q ямар байх ба гаралт z ямар байхыг тус тус олъё. Энд эхлээд x=0 байхад санах ойн гаралт буюу өмнөх төлвийг тодорхойгүй гэж үзнэ. Өмнөх төлөв тодорхойгүй тул гаралт ч мөн тодорхойгүй байна.

Оролт 0 тул өмнө нь ямар ч төлөвт байсан А гэсэн төлөв рүү шилжинэ. Үүнийг дараах төлөв гэдэг.

Иймээс дараагийн оролт 1 үед төлөв маань А төлөвт шилжсэн байх ба А төлөвт шилжингүүд гаралт 0 болно.

А төлөвт байх үед оролт 1 бол В төлөв рүү шилджих ба В төлөвт гаралт мөн 0 байна.

В төлөвт байх үед оролт 1 бол С төлөвт шилжих ба С төлөвт гаралт бас л 0 байна.

С төлөвт байх үед оролт 0 бол эргээд А төлөв рүү шилжих ба А төлөвт гаралт 0 байна.

Ийм байдлаар цааш нь үргэлжлүүлбэл:

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.