6.14. JK флип флопыг хэрэглэх


Ихэнх тохиолдолд төлвийн санах ойд JK флип флопыг ашиглах нь тохиромжтой байдаг гэж өмнөх бүлэгт үзсэн. Нэг муу тал нь төлвийг JK уруу хөврүүлэх нь тийм ч хялбар биш буюу JKFF-ийн төлвийн шилжилтийн хүснэгтийг ашиглахыг шаарддаг. Тэгвэл төлвийн шилжилтийн хүснэгтийг ашиглахгүйгээр хурдан JK уруу шилжүүлэх аргыг үзье.
Төлвийн хүснэгт өгөгдсөн байг.

Эндээс дараах төлвийг Карногийн тор дээр буулгая.

Одоо q1* дараах төлвийг JK уруу буулгая. Эхлээд J1-ийг буулгахын тулд доод 4 нүдийг don’t care буюу х болгоод дээд 4 нүдийг хэвээр нь хуулна.
Харин К1-ийг буулгахдаа дээд 4 нүдийг don’t care буюу х болгоод доод 4 нүдийн complement /гүйцээлт/-ийг бичнэ.

Одоо q2* дараах төлвийг JK уруу буулгая.
J2-ийг буулгахдаа голын 4 нүдийг don’t care буюу х болгоод захын 4 нүдийг хэвээр хуулна.
K2-ийг буулгахдаа захын 4 нүдийг don’t care буюу х болгоод голын 4 нүдний complement /гүйцээлт/-ийг бичнэ.
        

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.