5.4. Дата флип флоп

Data /D/ гэсэн ганц оролттой, клок сигналын төвшингийн өөрчлөлтөөр төлвөө өөрчилдөг элементийг D флип флоп гэнэ.

D флип флопын төлөв хэрхэн өөрчлөгдөхийг хүснэгтээр харуулъя.

Хүснэгтээс D оролтийг идэвхжүүлээгүй бол өмнө ямар төлөвт байснаас хамаарахгүйгээр 0-ийг бичиж байна. Харин D оролтыг идэвхжүүлэхэд өмнөх ямар төлөвт байснаас хамаарахгүйгээр 1-ийг бичиж байна. Иймээс D флип флоп нь бичих ба устгах /Set ба Reset/ гэсэн 2 үйлдлийг л гүйцэтгэнэ.
Дата флип флоп нь бичих ба устгах 2 командыг гүйцэтгэнэ. Дата оролт 1 бол 1-ийг бичнэ. Дата оролт 0 бол 0-ийг бичнэ.
D флип флопын ажиллагааг төлвийн диаграм ашгиглан харуулъя. D флип флоп нь 0 ба 1 гэсэн 2 төлөвтэй. 0 төлөвт байх үед нь 0-ийг бич гэсэн команд өгвөл энэ төлөвтөө хэвээр байна. Харин 1 буюу 1—ийг бич гэсэн команд өгвөл 1 гэсэн төлөв рүү шилжинэ. 1 төлөвт байх үед 1-ийг бич гэсэн команд өгвөл мөн энэ төлөвтөө хэвээр байх ба 0-ийг бич гэсэн команд өгвөл 0 гэсэн төлөв рүү эргэн шилжинэ.

Жишээ нь клокын өмнөх фронтоор төлвөө өөрчилдөг D флип флопын дата оролтод D=01101 гэсэн цувааг оруулахад гаралт ямар байхыг зурагт харуулав. Энд 1-р клокын 0-1 агшинд дата 0, өмнөх төлөв тодорхойгүй байх боловч дата 0 бол өмнөх төлөв ямар байхаас хамаарахгүйгээр дараах төлөв 0 болно. Үүнийг улаан цэгээр тэмдэглэлээ. Энэ 0 болсон төлөв маань дараах төлөв өөрчлөгдтөл хадгалагдана. Дараах төлөв нь 2-р клокын 0-1 агшинд өөрчлөгдөх ба энэ үед дата оролт 1 болсон байна. Харин өмнөх төлөв энэ агшинд 0 байна. Дата 1 үед өмнө ямар төлөвт байснаас үл хамааран дараах төлөв 1 болно. 3-р клок 0-1 агшинд дата 1, өмнөх төлөв 1 байна. Дата 1 тул дараах төлөв 1 болох тул 1 хэвээр хадгалагдана. 4-р клок 0-1 агшинд дата 0, өмнөх төлөв 1 байна. Дата 0 тул дараах төлөв 0 болж өөрчлөгдөнө. 5-р клок 0-1 болох агшинд дата 1, өмнөх төлөв 0 байна. Дата 1 тул дараах төлөв 1 болж өөрчлөгдөнө.

Одоо 0-оор идэвхждэг асинхрон clear ба preset оролттой дата флип флопын хугацааны диаграмыг үзье. Ингэхдээ асинхрон clear ба preset оролтууд гаралтанд хэрхэн нөлөөлж байгаа харьцуулж үзээрэй.

Сүүлийн жишээнд хоорондоо каскад хэлбэрээр холбогдсон 2 дата флип флопын хугацааны диаграмыг харууллаа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.