3.2. Бүлэглэх дүрэм

2-оор бүлэглэх боломжтой үед бүлэглэхгүй байж болохгүй.
 Гэхдээ 2 өөр бүлэглэлд багтсан 1-үүдийг ахин бүлэглэх шаардлагагүй.
Өөрөөр хэлбэл бүлэглэж болох нөхцөлд заавал бүлэглэх боловч нэгэнт бүлэглэж байгаа 1-үүд бүгд өөр бүлэглэлд орсон тохиолдолд тэдгээрийг ахин бүлэглэх шаардлагагүй.
Дараах жишээнүүдэд улаанаар тэмдэглэгдсэн бүлгүүдийг үүсгэж болох ч тэдгээрт орсон 1-үүд нь нэгэнт өөр бүлгүүдэд багтаж байгаа тул шаардлагагүй.

Бүлэглэхдээ 4-өөр бүлэглэх боломжтой бол заавал 4-өөр бүлэглэнэ.
Доорх жишээнд хэдийгээр голын 4-ийг 4-өөр бүлэглэх боломж байгаа ч үлдсэн 1-үүдийг хосоор нь бүлэглэхэд голын 4-ийн бүлгийн бүх гишүүд дахин бүлэглэгдэж байгаа тул голын 4-ийг бүлэглэх боломжгүй байх тохиолдлыг үзүүлэв.
Харин доорх жишээнд 4-ийн 2 бүлгийг үүсгээд үлдэх 1 тус бүрийг 2 хувилбараар бүлэглэж болох хувилбаруудыг үзүүлэв.
Доорх жишээний эхний 4 хос бүлэглэл нь зайлшгүй бөгөөд үлдэх 3 нэгийг бүлэглэж болох хувилбаруудыг үзүүлэв.

Мөн жишээнд голын ба 4 булангийн 1-үүдийг 4-өөр бүлэглэх боломжтой ба үлдэх нэгүүдийг бүлэглэж болох хувилбаруудыг харууллаа.
Өөрөөр бүлэглэх боломж байгаа хэдий ч шинээр үүсгэсэн бүлэглэлд орсон нэгүүд нь өөр бүлэгт орохоор бол оновчтой нэг л байдлаар бүлэглэж болохыг доорх жишээгээр харууллаа.
Доорх жишээнд ногооноор үзүүлсэн бүлэг нь тогтвортой ба үлдэх өнгийн бүлэглэлүүд нь хувилбарууд ба хоосон байгаа 1-ийг 2 янзаар 2-ын бүлэгт багтааж болохыг харуулав.
Энэ жишээнд бүх 1-үүдийг нэг бол ногооноор эсвэл улаанаар 2 янзаар бүгдийг нь бүлэглэж болохыг харууллаа.
Сүүлийн жишээнд улаан ба ногооноор 2 янзаар үндсэн бүлэглэлийг үүсгэх бөгөөд үлдэх 1-ийг 3 хэлбэрээр 4-ийн бүлэгт хамруулж болохыг харуулсан болно.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.