3.3. Don't care-ийг ашиглах

Үнэмшлийн хүснэгтэнд don't care буюу 0 ба 1-ийн алин ч боломжтой болохыг тэмдэглэсэн х тэмдэглэгээг ашигладаг. Тэгвэл don't care-ийг Карногийн тор дээр хэрхэн буулгах болон бүлэглэх дүрмэнд don't care-ийг хэрхэн ашиглах талаар үзье.
Ингээд эхний жишээнд 3 don't care оролттой торыг авч үзье. Бүлэглэх үед don't care-ийг оруулж ч болно, шаардлагагүй бол оруулахгүй байж болно. Жишээ нь don't care-ийг ашиглан голын 4-ийг бүлэглэх боломжтой тул үүнийг ашиглана. Мөн зүүн захын 1-ийг бүлэглэхэд хажууд нь байгаа don't care оролттой хосоор нь бүлэглэх болмжтой тул ашиглана. Харин баруун дээд булангийн don't care-ийг доод 1-тэй бүлэглэж болох боловч 1 нь нэгэнт бүлэгт орсон байгаа тул шаардлагагүй.
Үүний дараагийн жишээнд don't care-ийг ашиглан хэрхэн бүлэглэж болох хувилбаруудыг харуулав. Зүүн доод булангийн don't care-ийг ашиглан 4 don't care-ийг бүлэглэж болох ч шаардлагагүй тул ашиглаагүй болно.
Дараагийн жишээнд босоо ба хэвтээ 4-ийн бүлгийг үүсгэж болно. Харин бусдыг нь бүлэглэх боломжуудыг утс тусад нь зургаар харуулав.
don't care-ийг арай өөр хэлбэрээр ашиглаж болно. Жишээ нь доорх жишээнд босоо ба хэвтээ 4-ийн бүлгийг үүсгэж болох шууд харагдаж байна.

Эдгээр 4-ийн бүлгийг don't care оролт гэж тооцоод үлдэх 1-үүдийг бүлэглэх нь бүлэглэлтийг илүү ойлгомжтой хялбар болгож өгнө.
Дээрхтэй төсөөтэй ахиад нэг жишээг үзье. Энд 4-ийн 2 бүлгийг үүсгэж болох нь шууд харагдаж байна.
Н:эгэнт бүлэглэгдсэн 1-үүдийг don't care оролт гэж үзээд үлдэх 3 нэгийг бүлэглэнэ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.