5.13. DFF-ийг ашиглан SRFF-ийг хийх

DFF-ийг ашиглан SRFF-ийг хийхийн тулд SR оролт ба DFF-ийн гаралтаас хамаарсан хувиргалтын логик хэлхээг олох шаардлагатай.
Үүний тулд төлөв хоорондын шилжилтийн хүснэгтээс оролт нь SR ба q байх, гаралт нь D байх хүснэгтийг ялгаж авна.

Энэ хүснэгтийн оролтонд байгаа don’t care оролтыг боломжит утгаар задлаж бичнэ.

Үүнийг үнэмшлийн хүснэгт хэлбэрт оруулахын тулд эрэмбэлэнэ.

Энд оролтын 011 ба 111 гэсэн хувилбарууд байхгүй учраас энэ хувилбаруудад гаралтыг тодорхойгүй буюу don’t care гэж ойлгоно. Үүнийг тооцсоноор үнэмшлийн хүснэгтийг гүйцээнэ.

Дээрх үнэмшлийн хүснэгтээс K-map-ийг ашиглан D гаралтын Булийн илэрхийллийг олно.

Энэхүү Булийн илэрхийллийг ашиглан DFF-ийг ашиглан SRFF-ийг хийх хувиргалтын логик хэлхээг байгуулна.


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.