1.4. Бинари тоолол буюу хасах тоо

Бинари тоололд хасах тоог тэмдэглэх үндсэн 3 арга байдаг. Энд sign magnitude буюу ахлах бит нь зөвхөн тэмдгийг илэрхийлэх, 1-ийн гүйцээлт, 2-ийн гүйцээлт гэсэн 3 арга байдаг.
Sign magnitude аргаар хасах тоог тэмдэглэх үед ахлах битийн утга нь уг тооны нэмэх эсвэл хасах болохыг заана.
1-ийн гүйцээлтийг ашиглаж хасах тоог тэмдэглэх ба ахлах бит нь мөн уг тооны тэмдгийг заах ба бинари тооны сөрөг утгыг олохдоо complement буюу гүйцээлтийг ашиглана. Гүйцээлтийг олдог элемент нь инвертер юм.
2-ийн гүйцээлтийг ашиглаж хасах тоог тэдэглэж болох бөгөөд ахлах битийн утга уг тооны тэмдгийг тодорхойлно. Бинари тооны сөрөг утгыг 2-ийн гүйцээлт ашиглан тогтоохдоо complement буюу гүйцээлт гэсэн үйлдлийг гүйцэтгээд 1-ийг нэмнэ.
Эдгээрээс аритметикийн үйлдлийг гүйцэтгэхэд 2-ийн гүйцэтгэл нь илүү тохиромжтой тул тоон электроникт 2-ийн гүйцээлтийг ашиглаж хасах тоог тэмдэглэх элбэг.
Ерөнхийдөө ахлах бит нь нэмэх эсвэл хасах тооны аль нь болохыг заана. Хэрэв ахлах бит 0 бол нэмэх тоо, 1 бол хасах тоо гэж ойлгоно.
2-ийн гүйцээлтийн хасах тоог дараах байдлаар олно.
Иймээс 2-ийн гүйцээлтээр тэмдэглэгдсэн тооны утгыг олохдоо үндсэн 2 аргыг ашиглана. Үүнд 1-рт нь ахлах битийн утга тэмдгийг заах тул хэрэв ахлах бит нь 1 бол уг утгыг хасах гэж авна. тэгээд үлдсэн утгыг нэмэхэд олно.
Нөгөө нэг арга 2-ийн гүйцээлтийг олдог үндсэн дүрмээр буюу эхлээд complement үйлдлийг гүйцэтгээд 1-ийг нэмж олно.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.