2.5. Булийн макстерм илэрхийлэл


Үнэмшлийн хүснэгтээс Булийн минтерм илэрхийллийг олж болохоос гадна булийн макстерм илэрхийллийг гаргаж болно.
Жишээ нь 3 оролттой 1 гаралттай комбинацийн хэлхээний үнэмшлийн хүснэгт өгөгдсөн байг.

Үнэмшлийн хүснэгтнээс гаралт 0 байх гаралтуудыг сонгож авна.

Энд гаралт 0 байх 2 тохиолдол байгаа бөгөөд эхний гаралт нь оролтын 100 байх хувилбарт таарч байна. Тэгвэл оролтын ямар хувилбарт нийлбэр нь 0 байх илэрхийллийг олно. Өөрөөр хэлбэл ямар үед бүгд 0 байх илэрхийллийг олно.

Мөн дараагийн 0 байх гаралт нь оролтын ямар хувилбарт таарч байгаа ажиглаж оролтын нийлбэр 0 байх илэрхийллийг олно.

Ингээд 0 байх гаралт тус бүрийн хувьд оролтын нийлбэр 0 байх хувилбарыг олж хооронд үржих замаар product of sum /нийлбэрүүдийн үржвэр/ гэж нэрлэгддэг Булийн макстерм илэрхийллийг олно.

Булийн макстерм илэрхийллийг олсноор OR-AND логик хэлхээг байгуулах боломжийг олгодог. Дээрх жишээний хувьд OR-AND логик хэлхээг зурвал:

Жич: анхаар! Булийн макстерм илэрхийллийг OR-AND хэлхээгээр дүрсэлж болно. Гэхдээ Булийн макстерм илэрхийллийг цаашид энэ хичээлд заасан зааврын дагуу олохгүй. 3-р сэдэвт хэрхэн хялбарчлах талаар үзэх ба 2-6 хүртэл оролттой хэлхээг Карногийн тор ашиглан хэрхэн хялбарчлах талаар үзэх тул цаашид зөвхөн Булийн хялбарчлагдсан макстерм илэрхийллээр л OR-AND логик хэлхээг байгуулах ёстойг санах хэрэгтэй!
Хэрэв 6-гаас дээш оролттой хэлхээ таарвал Карногийн тор ашиглан хялбарчлах боломжгүй бөгөөд энэ тохиолдолд хэрхэн хялбарчлахыг сүүлд үзэх болно.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.