6.4. Санамжтай хэлхээнд хэрэглэгдэх санах ой

Синхрон санамжтай хэлхээний санах ойд флип флопыг ашиглах ба триггер гэдэг сэдэвт 4 төрлийн флип флоп байдаг талаар үзсэн байгаа. Энд SRFF, DFF, JKFF, TFF болно.
SRFF нь төлөв хадгалах, 0-ийг бичих, 1-ийг бичих гэсэн 3 үйлдлийг гүйцэтгэх ба SRFF-ийн төлвийн хүснэгт, дараах төлөв өмнөх төлөв ба SR оролтоос хамаарах хамаарлыг харуулсан Булийн илэрхийлэл болон өмнөх ба дараах төлвийн хоорондох шилжилт оролтоос хамаарах төлвийн шилжилтийг харуулья. Энэ тухай триггер сэдэвт дэлгэрэнгүй үзсэн байгаа.

DFF нь 0-ийг бичих ба 1-ийг бичих гэсэн 2 үйлдэл гүйцэтгэдэг бөгөөд DFF-ийн төлвийн хүснэгт, дараах төлөв нь өмнөх төлөв ба D оролтоос хэрхэн хамаарах хамаарлыг харуулсан Булийн илэрхийлэл, өмнөх төлөв нь дараах төлөв рүү шилжих шилжилт нь D оролтоос хамаарах хамаарлыг харуулсан шилжилтийн хүснэгтийг мөн харуулья.

JKFF нь төлөв хадгалах, 0-ийг бичих, 1-ийг бичих, инверс гэсэн 4 үйлдлийг гүйцэтгэх ба JKFF-ийн төлвийн хүснэгт, дараах төлөв нь өмнөх төлөв ба JK оролтоос хамаарах хамаарлыг харуулсан Булийн илэрхийлэл, өмнөх төлөв ба дараах төлвийн хоорондох шилжилт JK оролтоос хамаарах хамаарлыг харуулсан шилжилтийн хүснэгтийг харуулъя.

TFF нь төлөв хадгалах, инверс гэсэн 2 үйлдлийг гүйцэтгэх ба TFF-ийн төлвийн хүснэгт, дараах төлөв нь өмнөх төлөв ба T оролтоос хамаарах хамаарлыг харуулсан Булийн илэрхийлэл, өмнөх төлөв ба дараах төлвийн хоорондох шилжилт T оролтоос хамаарах хамаарлыг харуулсан шилжилтийн хүснэгтийг харуулъя.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.