2.2. Бусад логик гейтүүд

Үндсэн 3 гейтээс гадна NAND, NOR, XOR, XNOR гейтүүд өргөн хэрэглэгддэг бөгөөд эдгээр гейтүүдтэй товч танилцая.
NAND гейт нь логик AND гейтийн гаралтанд үгүйсгэгч ашиглах бөгөөд түүний хэлхээний симболыг харуулбал:

Жич : үгүйсгэгчийг цаашид ихэнхдээ дундаа нүхтэй бөмбөлгөөр дүрслэх болно. Өөрөөр хэлбэл дундаа нүхтэй бөмбөлгийг үгүйсгэгч буюу NOT гейт байгаагаар төсөөлнө.
2 оролттой NAND гейтийн ажиллагааг тайлбарлах үнэмшлийн хүснэгт нь дараах хэлбэртэй байна.

Энд complement буюу гүйцээлт гэсэн үйлдлийг дээгүүр зураас эсвэл дээд босоо зураасаар тэмдэглэнэ.
Мөн 3 оролттой NAND гейтийн үнэмшлийн хүснэгтийг байлуулья.

OR гейтийн гаралтанд NOT гейтийг хослуулан хэрэглэсэн гейтийг логик NOR гейт гэнэ.
Логик NOR гейтийн хэлхээний симболыг харуулья.

2 оролттой NOR гейтийн ажиллагааг тайлбарлах үнэмшлийн хүснэгт нь дараах хэлбэртэй байна.

Харин 3 оролттой NOR гейтийн үнэмшлийн хүснэгт бол дараах хэлбэртэй байна.

Логик OR үйлдэл нь аритметикийн нэмэх үйлдэлтэй төсөөтэй тухай ярьсан. Гэвч 1+1=1 гэсэн үйлдэл нь аритметикийн үйлдлээс ялгаатай болохыг харуулдаг. Үнэндээ аритметикийн хувьд 1+1=0 бөгөөд 1 оронг санадаг. Тэгвэл OR гейтийг сайжруулаад илүү нэмэх үйлдэлтэй адилхан болгосон элементийг сайжруулсан OR буюу товчоор XOR, NOR гейтийн сайжруулсан хувилбарыг сайжруулсан NOR буюу XNOR гейт гэж тус тус нэрлэнэ.
2 оролттой сайжруулсан OR болон сайжруулсан NOR-ийн үнэмшлийн хүснэгтийг харуулья.

XOR элементийг хэлхээнд OR-аас арай өөрөөр тэмдэглэх ба XOR үйлдлийг дугуй доторх нэмэхээр тэмдэглэнэ.

XNOR гейтийг XOR-ийн үгүйсгэл хэлбэрээр хэлхээнд тэмдэглэнэ.
Ингээд 3 оролттой XOR ба XNOR гейтүүдийн үнэмшлийн хүснэгтийг байгуулья.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.