Зураг 2.1-т спектрийг өргөсгөх системийн үндсэн зарчмыг
харуулав. Оролтонд өгөгдсөн өгөгдөл харьцангуй нарийн зурвасын өргөнтэй аналог
сигналаар кодлогдсон байдаг. Энэ сигналыг өргөсгөх код гэж нэрлэгдсэн тоон
дарааллыг ашиглан модуляцлах замаар зурвасын өргөнийг ихэсгэнэ. Ердийн
тохиолдолд энэ тоон дараалал нь санамсаргүй тооны цуглуулга байж болно. Ингэж
дамжуулагдаж буй сигналын зурвасыг өргөсгөх ба үүнийг спектрийг өргөсгөх гэнэ.
Хүлээн авагч яг адилхан тоон дарааллыг ашиглан демодуляци хийнэ. Үүний дараа
код тайлагчийг ашиглан өгөгдлийг эргүүлэн сэргээнэ.
Зураг 2.1. Спектрийг
өргөсгөх систем
Спектрийг өргөсгөх системийг ашиглах нь хэд хэдэн давуу
талтай:
- Янз бүрийн шум болон олон замаар сигнал дамжигдсанаас үүсэх алдаанаас хамгаална. Энэ системийн анхны хэрэглэгээ нь цэргийн зориулалтаар сигнал олон замаар зэрэг дамжуулагдсанаас хүлээн авагч дээр үүсэх бөөгнөрлийг арилгах зорилгоор хийгджээ.
- Үүнийг ашиглан сигналын нууцлалыг хийдэг ба модуляцласан тоон дарааллыг мэдэж байгаа хүлээн авагч л анхны мэдээллийг сэргээх боломжтой.
- Нэг зурвасыг ашиглан хэд хэдэн хэрэглэгч хоорондоо маш бага интерференцтэйгээр дамжуулалт хийх боломжийг олгоно. Энэ шинж чанарыг нь үүрэн утасны хэрэглэгээнд ашигладаг.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.