10.7. Аналог өгөгдлийг модуляцлах


2 үндсэн шалтгаанаар аналог сигналыг модуляцладаг.
  • Дамжуулллыг сайжруулахын тулд өндөр давтамжийг ашиглах боломжийг олгоно.
  • Модуляцлах нь давтамжаар нь мультиплексинг хийх боломжийг олгодог.
Аналог өгөгдлийг зөөгч сигнал ашиглан модуляцлахдаа зөөгч сигналын далайцаар, давтамжаар болон фазаар нь модуляцлана.
Далайцын модуляци – AM (Amplitude Modulation)
Далайцын модуляцийг зураг 1.11-д харуулав.

Зураг 1.11 АМ сигналын спектр
Жишээ нь хүний дууны давтамжийн спектр нь 300-3000 Гц бөгөөд түүнийг 60 кГц-ийн зөөгч сигналаар модуляцлавал доод муж нь 60,3-63 кГц, дээд муж нь 57-59,7 кГц байна. Өөр чухал нэг ойлголт нь нь дамжуулах чадал нь зөөгчийн чадлаас үндсэндээ хамаарна.

Энд na хэдийчинээ их байна чадал төдийчинээ их байна. Гэсэн хэдий ч үүний утга нь 1-ээс үргэлж бага байна.
Өнцгийн модуляци – AM (Angle Modulation)
Аналог сигналыг зөөгч сигналын давтамж ба фазаар модуляцлахыг өнцгийн модуляци гэнэ.

Хэрэв фаз нь модуляцлагдаж буй сигналтай шууд хамааралтай байвал фазын модуляци гэнэ.

Энд np нь фазын модуляцийн индекс
Хэрэв фазын уламжлал нь модуляцлагдаж буй сигналтай шууд хамааралтай байвал давтамжийн модуляци гэнэ.

Энд nf нь давтамжийн модуляцийн индекс
Хэрэв s(t) сигналын агшин зуурын фазыг 2πfct+ϕ(t) гэж үзье. Энд зөөгч сигналтай харьцуулсан фазын зөрүү нь ϕ(t) байна. Фазын модуляцид энэхүү фазын зөрүү нь m(t) функцтай шууд хамааралтай байна. Давтамж нь сигналын фазын өөрчлөлтийн хурдаас хамаардаг тул s(t) функцийн агшин зуурын давтамж нь:

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.