10.2. Бинари өгөгдлийг модуляцлах


Бинари өгөгдлийг модуляцлах гэдэгт бинари өгөгдлийг аналог сигнал ашиглан дамжуулахыг ойлгоно. Хамгийн өргөн хэрэглэгддэг хэрэглэгээ нь олон нийтийн телефон утасны сүлжээ болно. Телефон утасны сүлжээ нь дууны давтамжийн зурваст буюу 300-3400 Гц-ийн зурвас дахь аналог сигналыг ашигладаг. Телефон утасны сүлжээнд хэрэглэгддэг модемууд нь тоон өгөгдлийг энэ зурваст модуляцлана. Зарим модемууд арай өндөр давтамжийн зурвас болох майкро долгионы зурвасыг ашигладаг.
Модуляцлах арга нь зөөгч сигналын 3 үндсэн тодорхойлолт болох далайц, давтамж, фаз дээр үндэслэгдэнэ. Зураг 1.2-т далайц уруу шилжүүлэн кодлох, бинари давтамж уруу шилжүүлэн кодлох, бинари фаз уруу шилжүүлэн кодлох гэсэн 3 аргаар модуляцлагдсан тоон өгөгдлийг харуулав. Эдгээр бүх тохиолдлуудад модуляцлагдсан сигнал нь зөөгч сигналын зурвасаар тодорхойлогдоно.
 
Зураг 1.2 Бинари өгөгдлийг модуляцлах

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.