10.6. Квадрат далайцын модуляци


Утасгүй сүлжээний стандарт өргөн хэрэглэгддэг модуляцийн нэг хэлбэр нь квадрат далайцын модуляци болно. Энэ нь далайцын ба фазын шилжүүлэгтэй модлуяцийг нэгтгэсэн хувилбар болно. Өөрөөр хэлбэл энэ нь квадрат фазын шилжүүлэгтэй модуляцийн өргөтгөсөн хувилбар ч гэж үзэж болно. Үүний давуу тал нь хоорондоо 90 градусын фазын зөрүүтэй ижилхэн давтамжтай зөөгч сигналаар нэгэн зэрэг 2 сигналыг илгээх боломжийг олгодог. Мөн сигнал болгон далайцын модуляцийг ашигласан байна. Ингэснээр нэг дамжуулах хэрэгслээр нэгэн зэрэг 2 тусдаа сигналыг дамжуулах болмжийг олгоно. Хүлээн авагч 2 сигналыг хүлээн авч демодуляци хийгээд хооронд нэгтгэж анхны оригналь өгөгдлийг гарган авна.
Зураг 1.10-д квадрат далайцын модуляцийг харуулав. Анхны битийн урсгал нь R бит/с хурдтай байсан бол түүнийг R/2 бит/с хурдтай битийн цуваа болгон хуваана. Эхний битийн урсгалыг fc давтамжтай зөөгчөөр ASK модулятораар модуляцлана. Өөрөөр хэлбэл бинари 0-ийг хоосон үлдээгээд бинари 1-ийг тодорхой далайцтай сигналаар төлөөлүүлнэ. Доод битийн цувааг фазын 90 градусын зөрүүтэй зөөгч сигналыг ашиглан ASK-аар модуляцлана. Ингээд энэ 2 сигналыг нийлүүлэн хамтад нь дамжуулна.


Зураг 1.10 Квадрат далайцын модуляци
Хэрэв 2 төвшинтэй ASK ашигласан бол нэг дамжуулалтаар 2х2=4 төлөв дамжуулагдана. Харин 4 төвшинтэй ASK ашигласан бол 4x4=16, 8 төвшинтэй ASK ашигласан бол 8x8=64, 16 төвшинтэй ASK ашигласан бол 16x16=256 төлвийг дамжуулах боломжтой.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.