Бинари өгөгдлийг давтамж уруу шилжүүлэн
кодлох модуляцийн хамгийн өргөн хэрэглэгддэг хувилбар нь бинари давтамж уруу шилжүүлэн
кодлох (Binary Frequency Shift Keying
- BFSK) бөгөөд адилхан
далайцтай, хоорондоо ойрхон давтамжтай 2 зөөгч сигналаар бинариг төлөөлүүлдэг.
Энд f1 ба f2
нь зөөгчийн fc давтамжаас ижил ялгаатай давтамжууд.
Зураг 1.3 Бүтэн дуплекс
давтамж уруу шилжүүлэн кодлох
Зураг 1.3-т телефон утасны шугамаар бинари давтамж уруу
шилжүүлэн кодлох модуляцийг ашиглан бүтэн дуплекс чиглэлд дууг хэрхэн
дамжуулдаг болохыг харуулав. Үүнийг Беллийн системийн 108 серийн модемууд
ашигладаг. Дууны давтамж нь ойролцоогоор 300-3400 Гц-ын зурваст байдаг. Бүтэн
дуплекс гэдэг нь нэгэн зэрэг 2 чиглэлд дамжуулалт хийхийг хэлнэ. Нэг чиглэлд нь
1170 Гц зөөгчийн давтамжтай хоорондоо 100 Гц-ээр ялгаатай 2 давтамжийг ашиглах
бол нөгөө чиглэлд 2125 Гц-ийн зөөгчийн давтамжтай хоорондоо 100 Гц-ээр ялгаатай
2 давтамжийг ашиглана. 1.3-аар зурагт 2 чиглэлд хийх дамжуулалтын үед 2
чиглэлийн дунд хэсэгхэн ч гэсэн сүүдрийн муж байгааг харж болно. Үүний улмаас 2
чиглэл нь бие биетэйгээ бага ч гэсэн интерференцлэгдэнэ.
Гэсэн хэдий ч далайц уруу шилжүүлэх модуляциас алдаа
багатай. Ерөнхийдөө телефон утасны шугамаар 1200 бит/с хурдтай дууг дамжуулахад
хэрэглэгдэнэ. Мөн түүнчлэн 3-30 МГц-ийн радио дамжуулалтын үед хэрэглэнэ.
Алдаа багатай тул 2-оос илүү давтамжийг ашиглан олон
битийн давтамж уруу шилжүүлэх модуляци өргөн хэрэглэгдэнэ.
Энд:
·
fi = fc + (2i-1-M)fd
·
fc зөөгчийн давтамж
·
fd давтамжийн ялгаа
·
M = 2L ялгаатай сигналын тоо
·
L нэг сигнал дахь битийн тоо
Хэрэв 1 битийн үргэлжлэх хугацаа болох үеийг Т гэвэл (битийн хурд = 1/T)
нэг сигналын
үргэжлэх хугацаа Ts=LT байна. Харин нийтдээ Wd=2Mfd гэсэн давтамжийн зурвас шаардлагатай. Эдгээрийг тооцвол давтамжууд нь хоорондоо хамгийн багадаа
2fd=1/Ts гэсэн хэмжээгээр ялгаатай байна.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.