10.2. Бинари өгөгдлийг модуляцлах


Бинари өгөгдлийг модуляцлах гэдэгт бинари өгөгдлийг аналог сигнал ашиглан дамжуулахыг ойлгоно. Хамгийн өргөн хэрэглэгддэг хэрэглэгээ нь олон нийтийн телефон утасны сүлжээ болно. Телефон утасны сүлжээ нь дууны давтамжийн зурваст буюу 300-3400 Гц-ийн зурвас дахь аналог сигналыг ашигладаг. Телефон утасны сүлжээнд хэрэглэгддэг модемууд нь тоон өгөгдлийг энэ зурваст модуляцлана. Зарим модемууд арай өндөр давтамжийн зурвас болох майкро долгионы зурвасыг ашигладаг.
Модуляцлах арга нь зөөгч сигналын 3 үндсэн тодорхойлолт болох далайц, давтамж, фаз дээр үндэслэгдэнэ. Зураг 1.2-т далайц уруу шилжүүлэн кодлох, бинари давтамж уруу шилжүүлэн кодлох, бинари фаз уруу шилжүүлэн кодлох гэсэн 3 аргаар модуляцлагдсан тоон өгөгдлийг харуулав. Эдгээр бүх тохиолдлуудад модуляцлагдсан сигнал нь зөөгч сигналын зурвасаар тодорхойлогдоно.
 
Зураг 1.2 Бинари өгөгдлийг модуляцлах

10.1. Сигналыг кодлох

Зураг 1.1-д тоон ба аналог өгөгдлийг тоон сигнал болон аналог сигналаар кодлох үндсэн схемийг харуулав. 

Зураг 1.1 Кодлуур ба модуляцийн технологи
Тоон сигналыг ашиглаж байх үед өгөгдөл g(t) нь аналог ба тоо байхаас хамаарахгүйгээр x(t) тоон сигнал уруу кодлох ба энэхүү кодлох арга нь дамжуулах хэрэгслийг хэрхэн сонгон авснаас хамаарна. Өөрөөр хэлбэл сонгон авсан зурвасын өргөн эсвэл алдааг аль болох багасгах зорилгоор сонгон авдаг.
Аналог сигналыг ашиглаж байх үед зөөгч сигнал гэж нэрлэгддэг тодорхой давтамжтай сигналыг ашиглана. Зөөгч сигналын давтамжийг дамжуулах хэрэгслийг хэрхэн сонгон авнаас хамааран сонгоно. Өгөгдлийг зөөгч сигнал ашиглан дамжуулахыг модуляцлах гэнэ. Өөрөөр хэлбэл модуляцлах гэдэгт өгөгдлийг fc зөөгч сигнал уруу кодлохыг ойлгоно.