Showing posts with label 5. Триггер. Show all posts
Showing posts with label 5. Триггер. Show all posts

5.21. TFF-ийг ашиглан JKFF-ийг хийх


TFF-ийг ашиглан JKFF-ийг хийхийн тулд JK оролт ба TFF-ийн гаралтаас хамаарсан хувиргалтын логик хэлхээг олох шаардлагатай.

Үүний тулд төлөв хоорондын шилжилтийн хүснэгтээс оролт нь JK ба q байх, гаралт нь T байх хүснэгтийг ялгаж авна.

Энэ хүснэгтийн оролтонд байгаа don’t care оролтыг боломжит утгаар задлаж бичнэ.

Үүнийг үнэмшлийн хүснэгт хэлбэрт оруулахын тулд эрэмбэлэнэ.

Дээрх үнэмшлийн хүснэгтээс K-map-ийг ашиглан T гаралтын Булийн илэрхийллийг олно.

Энэхүү Булийн илэрхийллийг ашиглан TFF-ийг ашиглан JKFF-ийг хийх хувиргалтын логик хэлхээг байгуулна.

5.20. TFF-ийг ашиглан DFF-ийг хийх

TFF-ийг ашиглан DFF-ийг хийхийн тулд D оролт ба TFF-ийн гаралтаас хамаарсан хувиргалтын логик хэлхээг олох шаардлагатай.

Үүний тулд төлөв хоорондын шилжилтийн хүснэгтээс оролт нь D ба q байх, гаралт нь T байх хүснэгтийг ялгаж авна. Үнэмшлийн хүснэгтээс Т гаралт нь T= D XOR q болохыг харж болно.

Энэхүү Булийн илэрхийллийг ашиглан TFF-ийг ашиглан DFF-ийг хийх хувиргалтын логик хэлхээг байгуулна.

5.19. TFF-ийг ашиглан SRFF-ийг хийх

TFF-ийг ашиглан SRFF-ийг хийхийн тулд SR оролт ба TFF-ийн гаралтаас хамаарсан хувиргалтын логик хэлхээг олох шаардлагатай.

Үүний тулд төлөв хоорондын шилжилтийн хүснэгтээс оролт нь SR ба q байх, гаралт нь T байх хүснэгтийг ялгаж авна.

Энэ хүснэгтийн оролтонд байгаа don’t care оролтыг боломжит утгаар задлаж бичнэ.

Үүнийг үнэмшлийн хүснэгт хэлбэрт оруулахын тулд эрэмбэлэнэ.

Энд оролтын 011 ба 111 гэсэн хувилбарууд байхгүй учраас энэ хувилбаруудад гаралтыг тодорхойгүй буюу don’t care гэж ойлгоно. Үүнийг тооцсоноор үнэмшлийн хүснэгтийг гүйцээнэ.

Дээрх үнэмшлийн хүснэгтээс K-map-ийг ашиглан T гаралтын Булийн илэрхийллийг олно.

Энэхүү Булийн илэрхийллийг ашиглан TFF-ийг ашиглан SRFF-ийг хийх хувиргалтын логик хэлхээг байгуулна.

5.18. JKFF-ийг ашиглан TFF-ийг хийх

JKFF-ийг ашиглан TFF-ийг хийхийн тулд T оролт ба JKFF-ийн гаралтаас хамаарсан хувиргалтын логик хэлхээг олох шаардлагатай.

Үүний тулд төлөв хоорондын шилжилтийн хүснэгтээс оролт нь T ба q байх, гаралт нь JK байх хүснэгтийг ялгаж авна.

Үүнийг үнэмшлийн хүснэгт хэлбэрт оруулахын тулд эрэмбэлэнэ.

Дээрх үнэмшлийн хүснэгтээс K-map-ийг ашиглан JK гаралтын Булийн илэрхийллийг олно.

Энэхүү Булийн илэрхийллийг ашиглан JKFF-ийг ашиглан TFF-ийг хийх хувиргалтын логик хэлхээг байгуулна.

5.17. JKFF-ийг ашиглан DFF-ийг хийх

JKFF-ийг ашиглан DFF-ийг хийхийн тулд D оролт ба JKFF-ийн гаралтаас хамаарсан хувиргалтын логик хэлхээг олох шаардлагатай.

Үүний тулд төлөв хоорондын шилжилтийн хүснэгтээс оролт нь D ба q байх, гаралт нь JK байх хүснэгтийг ялгаж авна.

Дээрх үнэмшлийн хүснэгтээс K-map-ийг ашиглан JK гаралтын Булийн илэрхийллийг олно.

Энэхүү Булийн илэрхийллийг ашиглан JKFF-ийг ашиглан DFF-ийг хийх хувиргалтын логик хэлхээг байгуулна.

5.16. JKFF-ийг ашиглан SRFF-ийг хийх

JKFF-ийг ашиглан SRFF-ийг хийхийн тулд SR оролт ба JKFF-ийн гаралтаас хамаарсан хувиргалтын логик хэлхээг олох шаардлагатай.

Үүний тулд төлөв хоорондын шилжилтийн хүснэгтээс оролт нь SR ба q байх, гаралт нь JK байх хүснэгтийг ялгаж авна.

Энэ хүснэгтийн оролтонд байгаа don’t care оролтыг боломжит утгаар задлаж бичнэ.

Үүнийг үнэмшлийн хүснэгт хэлбэрт оруулахын тулд эрэмбэлэж, оролтын 011 ба 111 боломжит утгуудын гаралт тодорхойгүй байгаа тул түүнийг нөхөж бичнэ.

Дээрх үнэмшлийн хүснэгтээс K-map-ийг ашиглан JK гаралтын Булийн илэрхийллийг олно.

Энэхүү Булийн илэрхийллийг ашиглан JKFF-ийг ашиглан SRFF-ийг хийх хувиргалтын логик хэлхээг байгуулна.

5.15. DFF-ийг ашиглан TFF-ийг хийх

DFF-ийг ашиглан TFF-ийг хийхийн тулд T оролт ба DFF-ийн гаралтаас хамаарсан хувиргалтын логик хэлхээг олох шаардлагатай.

Үүний тулд төлөв хоорондын шилжилтийн хүснэгтээс оролт нь T ба q байх, гаралт нь D байх хүснэгтийг ялгаж авна.

Үнэмшлийн хүснэгт хэлбэрт оруулахын тулд эрэмбэлэнэ.

Эндээс D=q XOR T болохыг харж болно. Ингээд энэ илэрхийллийг ашиглан TFF-ийн хувиргалтын логик хэлхээг байгуулна.

5.14. DFF-ийг ашиглан JKFF-ийг хийх

DFF-ийг ашиглан JKFF-ийг хийхийн тулд JK оролт ба DFF-ийн гаралтаас хамаарсан хувиргалтын логик хэлхээг олох шаардлагатай.

Үүний тулд төлөв хоорондын шилжилтийн хүснэгтээс оролт нь JK ба q байх, гаралт нь D байх хүснэгтийг ялгаж авна.

Оролтонд байгаа don’t care-ийг задлаж бичнэ.

Үнэмшлийн хүснэгт хэлбэрт оруулахын тулд эрэмбэлэнэ.

Дээрх үнэмшлийн хүснэгтээс K-map-ийг ашиглан D гаралтын Булийн илэрхийллийг олно.

Энэхүү Булийн илэрхийллийг ашиглан DFF-ийг ашиглан JKFF-ийг хийх хувиргалтын логик хэлхээг байгуулна.


5.13. DFF-ийг ашиглан SRFF-ийг хийх

DFF-ийг ашиглан SRFF-ийг хийхийн тулд SR оролт ба DFF-ийн гаралтаас хамаарсан хувиргалтын логик хэлхээг олох шаардлагатай.
Үүний тулд төлөв хоорондын шилжилтийн хүснэгтээс оролт нь SR ба q байх, гаралт нь D байх хүснэгтийг ялгаж авна.

Энэ хүснэгтийн оролтонд байгаа don’t care оролтыг боломжит утгаар задлаж бичнэ.

Үүнийг үнэмшлийн хүснэгт хэлбэрт оруулахын тулд эрэмбэлэнэ.

Энд оролтын 011 ба 111 гэсэн хувилбарууд байхгүй учраас энэ хувилбаруудад гаралтыг тодорхойгүй буюу don’t care гэж ойлгоно. Үүнийг тооцсоноор үнэмшлийн хүснэгтийг гүйцээнэ.

Дээрх үнэмшлийн хүснэгтээс K-map-ийг ашиглан D гаралтын Булийн илэрхийллийг олно.

Энэхүү Булийн илэрхийллийг ашиглан DFF-ийг ашиглан SRFF-ийг хийх хувиргалтын логик хэлхээг байгуулна.


5.12. SRFF-ийг ашиглан TFF-ийг хийх

SRFF-ийг ашиглан ТFF-ийг хийхийн тулд Т оролт ба SRFF-ийн гаралтаас хамаарсан хувиргалтын логик хэлхээг олох шаардлагатай.

Үүний тулд төлөв хоорондын шилжилтийн хүснэгтээс оролт нь T ба q байх, гаралт нь SR байх хүснэгтийг ялгаж авна.

Энэ хүснэгт нь 2 оролттой тул оролтын 4 боломжтой байна. Үүнийг үнэмшлийн хүснэгт хэлбэрт оруулахын тулд эрэмбэлэнэ.

Дээрх үнэмшлийн хүснэгтээс K-map-ийг ашиглан S ба R гаралтын Булийн илэрхийллийг олно.

K-map ашиглан олсон Булийн илэрхийллийг ашиглан хувиргалтын логик хэлхээг байгуулах замаар SRFF-ийг ашиглан TFF-ийг хийнэ.